ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#4/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын нийт ашигт ажиллагаа 2020 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдэж, 1,032.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд цэвэр ашиг сүүлийн зургаан жилийн хувьд 32.5 CAGR хувийн өсөлтийг үзүүлжээ. "
-Т. Халиун
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Хөрөнгө оруулалтын шинжээч

Онцлох шинжилгээ

Нийт актив

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын нийт актив 46.0 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн дүн юм. Нийт активын 8.3 их наяд төгрөг буюу 18.1 хувийг банкны нөөц, 5.6 их наяд төгрөг буюу 12.3 хувийг төв банкны үнэт цаас, 3.4 их наяд төгрөг буюу 7.5 хувийг гадаад актив, 20.2 их наяд төгрөг буюу 44.1 хувийг цэвэр зээл,  8.2 их наяд төгрөг буюу 18.0 хувийг бусад актив бүрдүүлж байна. 

->Нийт зээлийн үлдэгдэл

2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын зээлийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн, шинээр олгосон зээлийн хэмжээ 28.6 их наяд төгрөг, төлөгдсөн зээлийн хэмжээ 26.2 их наяд төгрөг байна. 

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,866.8 нэгжид хүрч, 0.4%-ийн бууралттай хаагдлаа. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад бууруулж улмаар АНУ-ын хувьцаанууд 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал хоёрдогч хэрэглээг хангасан болон технологийн салбарууд хувьцаанууд өндөр өсөлттэй байсан бол эрүүл мэнд, нийтийн аж ахуйн салбарын (utilities segments) хувьцаанууд бага хэмжээнд бууралттай байлаа. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн бизнесийн идэвхжилийг илэрхийлэх PMI 1-р сард 49.3-аас 50.2-т хүрч өссөн нь эдийн засгийн хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад бууруулж байна. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.) Евро бүсийн хэрэглэгчдийн итгэл 1-р сард өссөн болохыг Европын Комисс онцоллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Токио хотын 1-р сарын инфляцын түвшин 4.3%-д хүрч өслөө. Энэ нь тус улсын зорилтот 2.0%-ийн инфляцын түвшнээс өндөр үзүүлэлт болж байна. Инфляцын түвшин зорилтот хэмжээнээсээ давсан нь Япон улсын төв банканд мөнгөний тэлэх бодлогоо баримтлахаа зогсоох дарамтыг нэмэгдүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  БНХАУ-ын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан 1 сарын 21-ээс 30-ыг хүртэл ажиллахгүй байна. Харин Хонг Конгийн хөрөнгийн бирж Пүрэв гарагаас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд Hang Seng индекс 7 хоногийн эцэст 2.9%-ийн өсөлттэй хаагдлаа. 

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2,482 ширхэг үнэт цаасыг 247.50 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын Төв Банкны бодлого боловсруулагч Клаас Нот 2 болон 3 сард болох бодлогын хурлуудаар бодлогын хүүг 0.5%-иар нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа Франц, Швейцарын бондын өгөөж 7 хоногийн дунд үед өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

АБНСУ-ын эдийн засаг агшсанаар Төв банкных нь чанга бодлогын мөчлөг дуусаж магадгүй болов

 2023.01.27 

2022 оны IV улиралд БНСУ-ын эдийн засаг цар тахал эхэлснээс хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарснаар тус улсын Төв банкны бодлогын хүүгээ өсгөх мөчлөг дуусгавар болж магадгүйн урьтал дохио боллоо.

Экспорт хумигдаж, хэрэглэгчийн зарцуулалт саарснаар өмнөх гурван сард тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.4 хувиар буурсныг БНСУ-ын Төв банк пүрэв гарагт гаргасан тайландаа дурдсан байна. Харин жилийн дүнгээр харвал тус улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй

Bundesbank: 2022 оны эцсээр ХБНГУ-ын эдийн засаг агшаагүй байх магадлалтай

 2023.01.24 

2022 оны сүүлийн улиралд ХБНГУ-ын эдийн засаг агшаагүй, өсөлт нь зогсонги байдал орсон гэж “Bundesbank”-ийн шинжээчид тооцооллоо. Энэ нь Евро бүсийн эдийн засаг энэ өвөл агшаагүй гэсэн ХБНГУ-ын Төв банкны таамгийг бататгаж байна.

Инфляц болон Украины дайнтай холбоотой тодорхой нөхцөл байдал IV улиралд эдийн засгийн өсөлтийг хойш татжээ. Хэдий тийм боловч эрчим хүчний зах зээлийн хямрал харьцангуй тогтворжсоныг шинжээчид онцоллоо.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

"СЭНДЛИ БОНД" ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

 2023.01.30

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/288 тоот албан бичгээр "Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Сэндли Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд энэхүү бондын хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс BEND-BD-30/07/24-C0039-19.2 гэсэн симболтойгоор эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй

"СЭНДЛИ БОНД"-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

 2023.01.24

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн A/3 тоот тушаалаар бүртгэгдсэн “Сэндли ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх нийт 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 85,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.

Дэлгэрэнгүй